Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол психосоматик (psychosomadic). Эрт дээр үеэс бидний Монголчууд сэтгэл зовсон үед бие махбод өвддөг гэдгийг сайн мэддэг байсан болохоор "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэгт итгэж олон өвчний эсрэг янзан бүрийн дом засал хийж сэтгэл аргадан тайвшруулдаг байж. 1980 оны үеэс Европт психосоматик (психо - сэтгэл, соматик - бие маход) салбар эрчимтэй хөгжин эмгүй эмчилгээний голлох байр суурийг эзэлж эхэлсэн.
Психосоматик гэж юу вэ? Маш товчхондоо бол сэтгэлийн гэмтэл бие дээр өвчин, зовуур болж илрэх. Өвчний шинж тэмдгийг биш гарал үүсэл, учир шалтгааныг олж эмчилдэг.
Ойлгомжтой байх үүднээс дараах хэдэн жишээ дурдъя.
Шөнө шүдээ хавирах (bruxismus)
Шалтгаан: өдрийн стресс, сэтгэлийн бухимдал, шулуухан шударга хэлье гэсэн зүйлээ шүдээ зуугаад өнгөрөх, өөрийгөө бусдаас доор үзэх гэх мэт явдлаас үүдэлтэй.
Эмгүй эмчилгээ засал: өдрийн бухимдал стрессээ өөрөө хүлээн зөвшөөрөх. Стрессээ гаргах арга хэмжээ авах (иога, бясалгал хийх гэх мэт).
Энгийн эмнэлгийн эмчилгээ: ядаргаа гэж оношлоод тодорхой нэмэлт тариа, витамины эмчилгээ хийх.
Хүүхэд орондоо шээх
Шалтгаан: хүүхдэд их сэтгэлийн дарамт шахалт өгөх, хүүхдийн хэлсэн & хийсэн бүхнийг буруутгах. Орондоо шээх бол шөнө дунд сэтгэлээ тайвшруулах гомдлын нулимс гэж психосоматик салбар үздэг.
Эмгүй эмчилгээний засал: хүүхдийг хувь хүн гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөх, өөрийгөө илэрхийлэх орон зайд нь хүндэтгэлтэй хандах.
Энгийн эмнэлгийн эмчилгээ: бөөр болон мэдрэлийн тасагт хүлээлгэн өгөх.
Энэ мэтээр нэг онош дээр хоёр өөр эмчилгээний арга зүй яригдаж байгааг та анзаарсан байх. Орчин цагийн эмчилгээний арга зүй илүү сэтгэл засал руугаа түлхүү хандаж, эмийн хэрэглээг багасгаж байгаа билээ.
Монголчуудад их тохиолддог өвчин. Үүнд:
Хоолой өвдөх
Хоолой өвдөх бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн тод илрэл. Хатуу үгээр хэлбэл өөрөө өөртэйгөө "дайн" зарласан. Тийм учраас хоолойгоор дамжин давах бүх зүйл зовуур өвчин болж хувирах. Дотоод хүнээ "хооллохгүй" шийтгэж байгаа учраас хоолой өвддөг гэнэ.
Сэтгэлийн засал: өөрөө өөрийгөө хайрла, хүлээн зөвшөөр.
Хөхөөр өвдөх (эмэгтэйчүүд)
Хөхний өвчин (mastodynie). Энэ талаар маш нарийн мэдээлэл байгаа ч их энгийн ойлгомжтой байх үүднээс хэдхэн өгүүлбэрээр бичлээ. Хөх өвдөх хоёр том үндсэн шалтгаан байна.
1) эмэгтэйлэг энерги алдагдах. Энэ үед өөрийнхөө эмэгтэйлэг энергийн төвийг олж, хөхөндөө илүү анхаарал хандуулах. Жишээ нь хөхөнд массаж хийх.
2) Хөхийг латинаар Mamma гэх буюу "Ээж" гэсэн нэртэй. Ээж, охины хооронд эвтэй таатай харилцаа алдагдах үед аль алиных нь хөх өвддөг.
Нуруу өвдөх
Нурууны өвдөлтийг дотор нь хүзүү, цээж хэсэг, ахар сүүл гэж 3 хэсэгт хуваана. Хэсэг болгоны өвдөлт өөр өөр учир шалтгаантай. Амьдралдaa хармааргүй зүйлээ хойшоо чулуудсанаас болж нурууны өвдөлт үүсдэг. Хойшоо чулуудах? Ямар учиртай зүйрлэл вэ?
- дотоод болон гадаад хүний зөрчилдөөн
- амьдралд таалагдахгүй бүхнээ нүднээсээ далд нуух
- өөрөө өөртөө худал мэдрэмж итгүүлэх гэх мэт далд ухамсрын мэдээлэл нуугдаж байдаг юм байна. Нуруу өвдөнө өө гэдэг нь энэ хүнд амьдралын ачааг үүрэх тэнхэлгүй байна гэсэн дохио.
Арга зам: тай чи, иога гэх мэт энергийн дасгал хийх, нуруун дээрээ уушги байна гэж төсөөлөн бодож нуруу тал руугаа гүнзгий амьсгалах (амьсгалах гэдэг нь үлээх гэдэгтэй ойролцоо. Хүүхэд ёоёо болсон хэсэгт бид үлээж домнодог шиг арга), амьдралын чиг хандлагыг өөрчлөх. Том өөрчлөлт жижигхэн зүйлээс эхэлдэг болохоор 21 хоногт өөр дээр шинэ өөрчлөлт дадал болгох (жишээ нь өдөр бүр иога хийх).
Толгой өвдөх
Хүний биеийн төв цэг бол толгой. Толгой эргэх, толгой хатгаж өвдөх, толгой доргих гэх мэт толгой өвдөлт олон янз. Маш тодорхой бөгөөд товч хэлэхэд толгой өвдөх шалтгаан нь Амьдралд төөрчихсөн, амьдралын төв цэгээ олохгүй байгаа байдал. Эрэгтэй, эмэгтэй хүний толгойн өвдөлт өөр өөр байдаг байна. Эрэгтэй хүний толгой өвдвөл эго баланс алдагдсан байна гэж үзэх бол эмэгтэйн толгой өвдөлт толгой дүүрэн бодол иx гэнэ,
Арга зам: БИ ХҮСЭЖ БАЙНА!!! гэж өөртөө зоригтой хэлж амьдралд дайчин байх байдал гэнэ.
Экзем
Психосоматик салбар арьсыг өөрийн хил хязгаар, өөрөө өөртэйгөө харилцаx гэж хардаг. Арьс бол бидний дотоод, гадаад орчноос тусгаарлаж байгаа хамгийн том эрхтэн. Бидний нүдэнд харагдах арьсны өнгө, байдал бүгд бидний дотоод биетэй холбоотой. Хэрвээ арьс харшил, екзем өртөмтгий байвал асуудлыг голомтыг мөн адил дотроосоо хайна. Мэдээж механик аргаар арьс гэмтсэн бол өөр хэрэг (химийн хортой бодис). Тиймээс экзем, харшил чухам юунаас яаж аваад байгаагаа эхлээд сайн тодорхойлох хэрэгтэй.
Экзем бол бидний ухамсрын цагдаа ах. Дотоод бие, сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдсан үед экзем гарна. Экзем бидэнд ямар мэдээлэл өгөх гээд байна аа гэвэл энэ биеэ сайн анхаар, хайрла, халамжил гэсэн дохио мэдээлэл өгч байгаа.
Таргалалт
Таргалалт буюу илүүдэл жин. Хүн төрөлхтөн хайрын бэлэг тэмдгийг дүрсээр буюу бүрэн дүүрэн хэлбэрээр дүрсэлж ирсэн. Хайр гэдэг үгийн цаана бүрэн дүүрэн гэсэн сэтгэл ханамж мэдрэмж байдаг. Гэвч бидний далд ухамсар дотоод сэтгэл хайраар хоосон байгааг мэдсэн үед гадаад хайрандаа анхаарч эхэлдэг. Тэр бол идэх.Өөхлөлт ихтэй байна аа гэдэг нь өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлж байна гэсэн үг. Бусдаас өөрийгөө тусгаарлаад эхлэх бол өөрөө өөрийгөө гаргууд нь хаях, сэтгэл санааны гүн хямралд ороход ойрхон байна гэсэн.
Арга зам: хоол идэх цаг анхаарлаа өөр үйл ажиллагаанд зарцуулах. Жишээ нь бүтээлч байх. Хэт их хоол идмээр байвал ямар нэгэн бүтээлч зүйл хийх. Өдөр бүр жингээ үзэхгүй байх. Биеийн биш сэтгэлийн жингээ нэмэх буюу таашаал авдаг зүйлсээ хийх (хоолноос бусад).
Архи уух
Согтсон цагтаа л жаргалтай байгаа мэдрэмжийг хүн авах гэж архи уудаг. Архинд биш тэр сайхан мэдрэмжид донтсон учраас ямар ч үнэ цэнээр хамаагүй согтохын тэмүүлнэ. Архи уулаа гэж шүүмжилхээс илүүтэйгээр яагаад архи уугаад байгаа учир шалтгааныг олох хамгийн том шийдэл болно. Эрэгтэй, эмэгтэй хүний архидалт хоорондоо өөр өөр шалтгаантай байдаг. Би эрэгтэй тал дээр нь илүү мэдээлэл бичлээ.
Шалтгаан: өр зөөлөн, үргэлж ээжийн хайртай хүү байсан тэр л эр хатуу амьдралын ачааг дийлэхгүй байгаа учраас архи ууж энэ хүнд амьдралаас зайлс хийдэг. Согтуу эр ихэвчлэн ээжийгээ их ярих, ээжийн тухай дуу дуулах, хүүхэд насаа их дурсдаг. Хэт их архинд донтсон эр архийг уух биш угжиж таашаал авдаг (өөрийгөө нялх хүүхэд гэж бодох) үзэгдэл Дэлхийн бүхий л эрчүүдэд байдаг нийтлэг үзэгдэл гэнэ. Нэг үгээр хэлбэл хатуу амьдралд эрт бэлтгэгдээгүй хүмүүс архи их уудаг.
Арга зам: өөрийн уян зөөлөн байдлаа хүлээн зөвшөөрөх. Хүүхэд настайгаа хагацах ямар нэгэн зан үйл хийх (эрт цагт өсвөр насны хүүг ан руу авч яван эр хүн болсон гэдгийг мэдрүүлдэг байж), амьдралаас зугтах биш амьдралтай тэмцэх тэр дайчин занг өөртөө бий болгох (спортоор хичээллэх) гэх мэт олон арга зам байна.
Бөөр өвдөх
бөөр өвдөх гэр бүлийн, хосуудын асуудалтай холбоотой гэнэ. Хэтэрхий их хүлээлт ихтэй хайр дурлал эмэгтэйчүүдийн бөөр өвдөх шалтгаан болдог. Тиймээс хүсээд байгаа хайраа хажууд хүндээ эв зүйгээр хэлж ойлгуулах, хоорондоо зөрчилгүй байх.
Хэрвээ та өвдсөн бол эм уухаас өмнө яагаад өвдөв гэдгээ нэг сайн бодоод, судлаад, анхаараад үзээрэй.

Eregtei hunii tolgoi huzuuni ovdoltig yasn deer bol deer bichsentei adilhan argaar emchlehu oor sanal bolgh arga baidag u