top of page

Impostor Syndrome

Writer: OjinkaOjinka

Updated: Apr 8, 2023

Үнэн байдалд эргэлзээд, худал зүйлд шууд итгэдэг хандлага нь Impostor Syndrome (импостер синдром) -той холбоотой зан төлөв. Ихэнхдээ эмэгтэйчүүд, оюутнууд болон бүтээлч хүмүүст их нийтлэг тохиолддог. Aнх 1978 онд энэхүү оношийг эмч Dr.Clance болон Dr.Imes тодорхойлсон.


Гол шинж тэмдэг:

- өөрийнхөө чадвар болон авьяаст үргэлж эргэлзэх. Бусдаас өөрийгөө доор гэж үнэлэх. Энэхүү синдромын талаар олон тодорхойлолт байдаг ч нэг үгээр илэрхийлж тайлбарлахад ээдрээтэй.

Хэрвээ та өөрөө өөрийгөө голлох хам шинжийг өөр дээрээ мэдэрч байгаа бол дараах хэдэн зүйлийг анхааралтай нэг уншаад үзээрэй.


● Өөрийгөө бусадтай битгий харицуул

- таны байгаа энэ байдал өөрөө хамгийн төгс. Өөрийгөө сайн, муу талтай нь хүлээн зөвшөөрөх нь таныг улам тайван болгож, өөрийгөө мэдрэхэд тусална.Өөрийгөө зөв мэдэрсэн хүн амьдралдаа үргэлж зөв алхам хийдэг.

● Бүх амжилтаа цаасан дээр бичиж тэмдэглэ

- хүний мөн чанар үргэлж сөрөн зүйл дээр төвлөрөх гээд байдаг сул талтай. 9 амжилт, 1 алдаа байгаа бол бид тэрхүү 1 алдаагаа л бодоод байдаг. Тиймээс алдаагаа биш амжилтаа үргэж бод. Өнөөдөр зөв зүйтэй, сайхан зүйл юу хийсэн бэ? Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээрэй.


● Өөрийнхөө чадвар болон авьяаст итгэлтэй байх

- аз нь таараад, азтай байсан болохоор гэх мэт бид ямарваа нэгэн амжилтын араас заавал нэг коммент хэлэх гээд байдаг сул талтай. Бараг амжилттай байсан нь гэм зэм мэт. Нөү нөү, тийм биш. Сохор аз гэж байхгүй. Та хийж чадсан бол та хөдөлмөрлөсөн байна гэсэн үг шүү дээ. Өөрөө өөртөө итгэ.


● Алдаагаа магт

- амжилттай хийж чадаагүй ч би хичээсэн шүү дээ, давааны цаана даваа гэхчлэн энэ удаагийн бүтэлгүйтэл надад сургамж өглөө гэх мэт алдсан гэж бодож байгаа зүйлээ эерэг өнцгөөс нь харж сурах.


● Болж, бүтэж байна гэж үргэлж бодох

- амьдралдаа аливаа нэг чухал шийдвэр гаргах, ажлын холбоотой төсөл гэх мэт танаас шалтгаалах хүчин зүйлс байгаа бол эхлээд өөрийгөө сайн зүйл дээр төвлөрөх нөхцөлийг бий болго. Бас нарийн сайн төлөвлөгөө гарга. Мэдээж шууд хэдэн мөр зөвлөгөө уншаад өөрөө өөртөө итгэлтэй болно гэж байхгүй. Энэ бол маш урт хугацааны процесс. Гол нь хүн бүр хийж байгаа зүйлдээ эргэлзэж, тодорхой хэмжээгээр айдаг. Эрүүл сэтгэл зүйн дархлаатай, өөрийгөө зөвөөр үнэлж чаддаг, эргэн тойрныхоо хүмүүсийг болон өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн авч чаддаг сэтгэл зүйн боловсролтой болох нь чухал билээ.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page